Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-11-29 01:58:59

НҮҮРС ТЭЭВЭРЛЭГЧ ААН, ЖОЛООЧДЫН АР ГЭРИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА

 

Тавантолгой Ухаахудгийн уурхайгаас Гашуунсухайт БНХАУ-ын Ганц модны боомт чиглэлд нүүрс тээвэрлэж буй машины цуваа 137 км-т хүрч, жолооч нар өвлийн хүйтэн машиндаа хонож, 14-30 хоног тээвэрлэлтэд зогсож байсан. Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг гарч, газар дээр нь ажилласан. Тэгвэл өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар тус чиглэлд нүүрс тээвэрлэж буй 161 ААН-ийн төлөөлөл, жолооч, тээвэрчид, тэдний ар гэрийнхэн, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, авч буй арга хэмжээний талаар танилцууллаа.

 

Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлд 161 ААН-ийн 13079 машин нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд оролцож байна. Өнгөрсөн аравдугаар сарын 29-ны байдлаар 1200 гаруй тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол 30-ны өдрийн байдлаар 800, арваннэгдүгээр сарын 6-27-ны одоогийн байдлаар өдөрт 60, нийт 550 машин хил нэвтэрчээ. Үүнээс болж урт дараалал үүссэнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, УУХҮЯ, АТҮТ-өөс байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, олборлолт, тээвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан юм. Эрдэнэс тавантолгой, Энержи ресурс, Орон нутгийн тавантолгой компанийн тээвэрлэлтийг түр зогсоосноор үүссэн дараалал багассныг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар онцоллоо. Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгож шийдвэрлэсэн, мөн Засгийн газрын зүгээс жолооч нарын нийгмийн баталгааг хангах хүрээнд ААН-үүд нэг удаагийн эргэлтийн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг жолооч нар олгох, цалинг нэмэгдүүлэхэд анхаарах асуудлыг ярилцсныг хэлсэн юм.

Салбар яамны зүгээс тээврийн хэрэгслийн дарааллыг буруулах зорилгоор Цагаанхад хүртэл нүүрс тээврийг гашуунсухайт автозамын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаанхаданд буулгажээ. Мөн тээврийн компаниуд жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш, бусад шаардлагатай зүйлээр хангаж байна.

 

 

Харин тээвэрлэлт хийдэг ААН-үүдийн төлөөлөл, жолооч, тэдний ар гэрийнхний зүгээс нэг удаагийн эргэлтийн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан олгох, амьдрах нөхцөл боломжийг сайжруулж, дулаан байр, хоол, хүнсээр хангах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг Тээвэрлэгчдийн гэргий нарын холбооны тэргүүн З.Түвшинзаяа хэллээ.

Гашуунсухайт боомт дээр нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн нь гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал БНХАУ хилийн боомт дээр техникийн шинэчлэл хийгдэж буй, мөн нүүрсний таталтаа хязгаарлах болсон зэрэг нь нөлөөлж байгаа юм. Одоо нэг машиныг 30 минут шалгаж хил нэвтрүүлж байна. Хэрвээ техникийн бүрэн шинэчлэлийг ашиглаад эхлэвэл нэг машин 2-3 минут л зарцуулах аж. Техникийн шинэчлэл 15-16 хоногийн дараа бүрэн дуусах болов уу гэсэн хүлээлттэй байгааг УУХҮЯ-ны уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал хэлж байлаа.

 

 

 Гашуунсухайтын зам 8000 машин тээвэрлэх хүчин чадалтай боловч өнөөдөр 12 мянган машин зорчиж байна. Цаашдаа автозамыг өргөтгөхөөс гадна эсрэг урсгал зөрж, давхарлаж хөдөлгөөнд оролцуулахгүйгээр тавьсан замын голыг бетоныг нэмэгдүүлэх, нүүрс тээвэрлэгч машинд дуут дохио байрлуулах, пост дээрх хяналтыг сайжруулах ёстой ААН-ийн төлөөлөл, жолооч нарын ар гэрийнхэн илэрхийлллээ.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар богино хугацаанд авч хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

1.ААН-үүд жолооч нарт нэг удаагийн эргэлтийн мөнгийг олгох

2.Явуулан эмнэлэг гаргаж, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах

3.АТҮТ болон бусад байгууллагаас шалгалтын баг гарч, машин техникийн аюулгүй байдалд хяналт тавих, С зөвшөөрөлтэй холбоотой шалгалт явуулах, гэхдээ ААН-үүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж, дарамт шахалт үзүүлэхгүй байхыг анхааруулллаа_

4.Уртасгасан цагаар нүүрс таталтыг хийх, БНХАУ-ын талтай ярилцах зэрэг богино хугацааны арга хэмжээний талаар саналаа илэрхийлж, ААН-үүд, жолооч тээвэрчид, тэдний ар гэрийнхэн дэмжиж байгаагаа хэлсэн юм.

Өнөөдөр болсон уулзалтын хүрээнд бүх талуудыг оролцуулсан Ажлыг хэсэг байгуулж, дунд хугацаанд хийх ажлаа төлөвлөн, санал солилцохоор болсон юм. Түүнчлэн өнөөөдрийн уулзалтыг ирэх сарын 17нд дахин явуулж, ахиц гарч байгаа эсэхийг харилцан ярилцахаар тохирлоо.

 

 
  
 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.