Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-03-01 09:16:39

Ажлын байрны сонгон шалгаруулалт

 

Байгууллага: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Төв аймгийн Автотээврийн төв.

Ажлын байр: Техникийн хяналтын үзлэгийн техникч.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Ерөнхий шаардлага

Боловсрол: - Дээд

Мэргэжил: - Авто ашиглалтын механик инженер, Авто машин ашиглалт, авто аж ахуй,

ХАА үйлдвэрлэлийн инженер механик, Инженер-механик.

Мэргэшил: - Автотээврийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байх

Туршлага:  - Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх

 

  1. Ур чадвар:

 -   Компьютерийн програм дээр болон електрон багаж хэрэгсэлтэй ажиллах чадвартай

  • Автомашины бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчим, хийцийн онцлог сайжруулсан байдал, тохиолдох эвдрэл гэмтэл түүний засвар үйлчилгээ, ашиглалтын онолын мэдлэг сайн байх
  • Багаар ажиллах чадвартай
  • Хариуцлага хүлээх чадвартай
  • Бүтээлч, идэвх санаачлагатай байх

 

  1. Тусгай шаардлага
  • Ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих
  • Байгууллага, хувь хүний нууц хадгалах
  • Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх

 

  1. Бүрдүүлэх материал:
  • Мэргэжлийн дипломны хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Өргөдөл
  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маяг №1/

 

  1. Материал хүлээн авах, бүртгүүлэх хугацаа:03.16-2018.03.20-ны өдрүүд.

 

  1. Бүртгэх газар: Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Төв аймгийн Автотээврийн

төв.

 

  1. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох төрөл: Сонгон шалгаруулалтад оролцох

оролцогчдоос мэргэжил ур чадварын шалгалтыг  дараах чиглэлээр авна. Үүнд:

  • Ерөнхий мэдлэг шалгалт- 10 асуулт /тестээр/
  • Мэргэжлийн онолын мэдлэгийн шалгалт -20 асуулт /тестээр/
  • Ярилцлага

 

  1. Шалгалт авах хугацаа: Сонгон шалгаруулалтын шалгалтыг 2018.03.21-ний өдрийн

16.00 цагт үйлдвэрийн газрын төв байранд явуулна. Ерөнхий мэдлэгийн шалгалт, Мэргэжлийн онолын мэдлэгийн шалгалтыг цахим хэлбэрээр, Ярилцлагыг амаар авна. Ерөнхий мэдлэгийн болон мэргэжлийн онолын мэдлэгийн шалгалтын нийт хугацаа 45 минут байна.

  1. Холбоо барих Утас: 90334400; 93138406; 86091080

 

 

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.