Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-12-10 03:29:58

СТАНДАРТЫН ДАГУУ БАРИГДСАН АВТО БУУДЛУУД ОРОН НУТАГТ СҮНДЭРЛЭЛЭЭ       

                  -САЙНШАНДАД ШИНЭ АВТО БУУДАЛ АШИГЛАЛТАД ОРЖЭЭ-

“Авто тээврийн үндэсний төв”-өөс Дорноговь аймгийн төв Сайншанд суманд “Авто буудал” барьж ашиглалтад оруулжээ. Уг Авто буудлын барилгыг улсын төсвийн 809,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөх хайрхан трейд” ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулсан байна. Авто буудлын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Авто тээврийн үндэсний төв”-ийн захирал П.Дэлгэрнаран болон аймаг, сумын удирдлагууд, Дорноговь аймгийн хэмжээнд нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон иргэд оролцжээ. Авто буудал ашиглалтад орсноор улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд чанартай хүргэх, ая тухтай орчин нөхцөл бүрдэж байгаа юм.

Автотээврийн үндэсний төвөөс 21 аймгийн орон нутгийн автотээврийн төвүүдийг барьж байгуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд зорчигчдын ая тухыг хангахуйц бүтээн байгуулалтууд төлөвлөж, ард иргэддээ тав тухтай стандартын дагуу баригдсан Авто буудлуудаар үйлчлүүлэх нөхцөл боломжийг ийнхүү бүрдүүлээд байна. 

Энэхүү төв баригдсанаар хүн амын авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангаж, хот болон орон нутаг хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, такси үйлчилгээг албажуулах зэрэг олон ажлуудын эхлэл болж буйгаараа ач холбогдолтой юм.

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.