Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. Эдгээр жолооч нар, суурин амьдардаг 2 мянган иргэн, энд ажилладаг цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчиддаа урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн баг зохион байгуулан газар дээр нь ажиллаж байна.УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран 7 хоногийн турш Цагаан хаданд ажиллаж 20 чиглэлээр үзлэг , 10 гаруй төрлийн шинжилгээ хийх аж.Мөн шаардлагатай эмчилгээ хийж, эмчийн заавраар эм тариа ч өгөх бөгөөд зардлыг нь "Эрдэнэс Монгол" ХХК хариуцаж байгаа юм.
ЗТХЯ-наас жолооч нар болон хөдөлгөөнт хүн амд үйлчлэх цогцолборыг Цагаан хад орчимд барьж байгаа. Тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төв нээгдэх юм.