АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БҮТЭН ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЛЭЭ
Автотээврийн үндэсний төвөөс 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн, тайлангийн хурлаа зохион байгууллаа.
Тус үйлдвэрийн газраас хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй, тээврийн үйлчилгээг зохион байгуулах зорилгоор 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарлаж, энэ онд 5 зорилтын хүрээнд нийт 162 ажил төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн талаар захирал П.Дэлгэрнаран хурлын үеэр онцоллоо.
Тус үйлдвэрийн газраас автотээврийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмэрээ оруулан шинэ санал, санаачлага гарган идэвхи зүтгэлтэй ажилласан инженер техникийн ажилтнууд, автотээврийн салбарын ажилтан, албан хаагчдыг Автотээврийн салбарын тэргүүний ажилтан, ЗТХЯ-ны жуух бичиг, Сангийн яамны жуух бичиг, Үйлдвэрийн газрын хүндэт өргөмжлөл, Нийслэлийн Засаг даргын жуух бичиг, Инноваци-2018, Захирлын нэрэмжит шагнал зэрэг шагналуудаар нийт 36 албан хаагчдыг тус тус шагнаж урамшууллаа.
Автотээврийн үндэсний төвийн хамт олон ийнхүү амжилт бүтээлээр арвин, хийсэн бүтээснээ цаашид бататгаж, автотээврийн салбарын улам төгөлдөржүүлэн хөгжүүлэх нэгэн зорилготойгоор шинэ оноо угтаж байна.
Та бүхний цаашдын ажил үйлсэд улам өндөр амжилт хүсэн ерөөе.