Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2019-03-18 02:27:37

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Ази хариуцсан тээврийн төслийн нэгжийн дарга Андерс Петерсонг хүлээн авч уулзлаа. Азийн хөгжлийн банкны зүгээс манай улсад “Тээврийн ухаалаг нэгдсэн систем” бий болгож, тээврийн салбарыг илүү боловсронгуй болгох чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Уулзалтын үеэр АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран “Өнөөдрийн байдлаар байгууллага бүр өөр өөрийн гэсэн тодорхой мэдээллийн сангуудтай байна. Манай байгууллагад гэхэд зорчигч болон ачаа тээврийн мэдээлэл, Зам тээврийн хөгжлийн төв төлбөр хураах, даац хэмжиж байгаа бол хяналтыг Тээврийн цагдаагийн алба болон манай байгууллага хамтран хэрэгжүүлдэг. Автотээврийн талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичигт үүнийг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар тусгагдсан тул төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх зайлшгүй хэрэгцээ байна. Тиймээс бид бүхий л талаар энэхүү ажлыг дэмжиж ажиллахад бэлэн байна” гэлээ.

Нэгдсэн системийг бий болгох ажлын хүрээнд 2017 оноос мэдээллийн сан бүрдүүлэх, авто зам, тээврийн хэрэгслийн тоо, замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол зөрчлийн талаар судалгаа хийж эхэлжээ. Мөн хот төлөвлөлтийг замын хөдөлгөөний зохион байгуулалт, тээвэр төлөвлөлттэй уялдуулж, хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох замаар хөдөлгөөний түгжрэл саатал, осол гэмтлийг бууруулахаар ажиллаж байгаа аж.

Цаашид энэхүү нэгдсэн системд төмөр зам, агаарын тээвэр зэрэг зам, тээврийн бусад салбаруудыг нэгтгэхээр төлөвлөсөн талаар АХБ-ны нэгжийн дарга Андерс Петерсон энэ үеэр танилцуулав.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.