Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2019-03-27 03:14:45

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ “ТЭЭВРИЙН НЭГДСЭН СИСТЕМ” ПРОГРАММЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй 7 боомтын 169 аж ахуй нэгжийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч “Тээврийн нэгдсэн систем” хэмээх цахим системээ танилцууллаа.

Тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг цахимжуулах зорилгоор Автотээврийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмуудад нийцүүлэн тээвэр төлөвлөлт, бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан гаргаж, илгээх зориулалт бүхий систем нэвтрүүлэхээр энэхүү системийг нэвтрүүлээд байгаа аж.

Тус үйлдвэрийн газрын 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан программ хангамж боловсруулах тендерийн БАГЦ-2 буюу “Тээврийн нэгдсэн систем” боловсруулах ажилд “Кредо Терра” ХХК шалгарч,  2018 оны 03 сарын 06-ны өдөр гэрээг байгуулжээ. Энэхүү системийг ашиглаж эхэлснээр ААНБ-ууд болон АТҮТөв хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж цаг алдалгүй, хүндрэл чирэгдэлгүй цаасыг багасгаж цахим хэлбэрээр мэдээлэл илгээх хүлээн авах боломжийг бүрдүүлээд байгаа юм.

Энэхүү системд:

  • Улс хооронд болон хот хооронд, орон нутгийн ачаа, аюултай ачаа, овор ихтэй ачаа, дамжин өнгөрөх тээвэрлэлт хийж буй ААНБ бүртгэх,
  • Ачаа тээврийн төлөвлөлт хийх, осол, зөрчил бүртгэгдэх
  • Статистик тайлан мэдээг төрөл, ангилал, хугацаагаар нэгтгэгдэх
  • Хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг авахад аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийн болон жолоочийн мэдээллээ  оруулж шаардлага хангаж байгаа эсэхээ мэдэх
  • Тээврийн хэрэгсэл болон мэргэшсэн жолооч давхцахгүй
  • Уурхайнууд шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдээр тээвэрлэлтээ гүйцэтгүүлэх
  • ААНБ-ын мэдээллийг нэг цонхноос харах боломжтой
  • Хүний хүчин зүйл нөлөөлөл орох боломжгүй зэрэг олон давуу талтай юм байна.

Цаашид Тээврийн нэгдсэн системийн үйл ажиллагааг ашиглах журам гаргахаар ажиллаж байгаа бөгөөд “Тээврийн нэгдсэн систем”-ийг  ашиглалтын явцад хөгжүүлэлтийг тогтмол хийхээр төлөвлөөд байгаа аж. Мөн хилийн тээвэр зохицуулагч нар  болон аж ахуйн нэгж байгууллагуудад гарын авлага болон мэдээллээр хангаж байгаа юм байна.  

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.