Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2019-04-02 09:35:33

НҮҮРС ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЛОО

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй 7 боомтын 169 аж ахуй нэгжүүд болон холбогдох байгууллагууд “Тээврийн нэгдсэн систем” хэмээх цахим системийг нээлттэй ашиглах боломж бүрджээ.

Тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг цахимжуулах зорилгоор Автотээврийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмуудад нийцүүлэн тээвэр төлөвлөлт, бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан гаргаж, илгээх зориулалт бүхий системийг Автотээврийн үндэсний төвөөс ийнхүү нэвтрүүлээд байгаа аж.

Энэхүү системийг ашиглаж эхэлснээр ЗТХЯ, ГЕГ, ХХЕГ, уурхайнууд, Гашуунсухайт авто зам болон тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагууд болон АТҮТөв хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж цаг алдалгүй, хүндрэл чирэгдэлгүй цаасыг багасгаж цахим хэлбэрээр мэдээлэл илгээх хүлээн авах боломжийг бүрдүүлээд байгаа юм.

Энэхүү системд:

  • Улс хооронд болон хот хооронд, орон нутгийн ачаа, аюултай ачаа, овор ихтэй ачаа, дамжин өнгөрөх тээвэрлэлт хийж буй ААНБ бүртгэх,
  • Ачаа тээврийн төлөвлөлт хийх, осол, зөрчил бүртгэгдэх
  • Статистик тайлан мэдээг төрөл, ангилал, хугацаагаар нэгтгэгдэх
  • Хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг авахад аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийн болон жолоочийн мэдээллээ  оруулж шаардлага хангаж байгаа эсэхээ мэдэх
  • Тээврийн хэрэгсэл болон мэргэшсэн жолооч давхцахгүй
  • Уурхайнууд шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдээр тээвэрлэлтээ гүйцэтгүүлэх
  • ААНБ-ын мэдээллийг нэг цонхноос харах боломжтой
  • Хүний хүчин зүйл нөлөөлөл орох боломжгүй зэрэг олон давуу талтай юм байна.

Тус программд нэвтэрч, мэдээллийг нээлттэй харах, ашиглах боломж бүрдсэнээр зөвшөөрөл авсан компаниудын тээврийн хэрэгсэл гаалийн хяналтын бүсэд нэвтрэхээс гадна хилээр нэвтрэх боломж бүрдэх юм. Мөн нэг жолооч олон компанид бүртгэлтэй байх байдал арилхаас гадна жолоочийн давхардал үүсэхгүй, жолооч нарын бодит тоо гарах ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ. Монгол Улсын хэмжээнд өмнө нь жолооч нарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем байгаагүйгээс жолооч нарын бодит эрэлт хэрэгцээ, хүрэлцээг тодорхойлох боломжгүй байсан нь ийнхүү шийдлээ олж байна.

Тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн хувьд энэхүү системд нэвтэрч тухайн жолоочийн регистрийн дугаарыг оруулахад мэргэшсэн эсэх нь программ дээр гарч ирэх бөгөөд мэргэшсэн жолоочийн хуурамч үнэмлэхтэй эсэхийг тогтооход хялбар болж байгаа юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.