Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2019-05-02 03:20:27

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХӨЛ ХОРИО ТОГТООВ

Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн дарааллан нас барсан. Эл явдлыг тарваган тахал өвчнөөр хүн нас барсан байж болзошгүй гэж үзэж, цээрийн дэглэм тогтоолоо. Өвчилсөн болон нас барсан иргэнээс авсан шинжилгээний хариу гараагүй аж.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 12.2.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар аймгаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоон, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байхаар хориглосон шийдвэр гаргасан байна. Иймд хорио цээрийн дэглэм тогтоосон тус чиглэлд зорчихгүй байхыг иргэд анхаарна уу!!!

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.