Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2019-05-22 09:25:07

"ХУУРАЙ БООМТЫН ХӨГЖИЛ БА ШИЙДЭЛ" ФОРУМ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

            Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “GS1 Монгол” нийгэмлэг, ММЗИХолбоо хамтран “Дэлхийн логистикийн өдөр”-ийг тохиолдуулан 7 дахь жилдээ “Хуурай боомтын хөгжил ба шийдэл” сэдвийн дор “Логистикийн 7 хоног-2019” арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

            Арга хэмжээний зорилго нь Монгол Улсын зам, тээвэр, логистикийн салбарын хөгжлийн асуудал, цаашдын чиг хандлага, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тухайн салбарын үзүүлэх нөлөөлөл, дотоод, гадаадын тэргүүн туршлагуудыг түгээх, судлах олон нийтэд хүргэхэд оршино.

            Энэхүү арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн уралдаан, уулзалт, хэлэлцүүэлэг, сургалт, танилцах аялал зэрэг цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулах ба форум, уулзалт-хэлэлцүүлэгт салбарын яамд, агентлаг, мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцож дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргана. Үүнд:

  • Хуурай боомтын талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
  • Хуурай боомтын эрх зүйн орчин, түүний төлөвшлийн асуудал
  • Хуурай боомт дахь тээвэр, логистикийн зардлыг бууруулах арга замууд, шийдвэрлэх асуудлууд
  • Хуурай боомтын бүтээн байгуулалт ба хөрөнгө оруулалт
  • Боомтуудын хамтын ажиллагаа ба зохицуулалт
  • Эдгээр чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээг танилцуулах, хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах
  • Ирэх жилийн арга хэмжээний зохион байгуулалт гэх мэт.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.