Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт "Шүлхий", "Хониныцэцэг" зэрэг гоц халдварт өвчин гарч, тархалт ихэссэн тул дээрх чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны 18.00 цагаас 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал түрхязгаарлаад байна.
Учир нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэр дэх Алтан-Овоо, Шилийн богд уулыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, бусад аймаг сумдад дээрх гоц халдварт өвчнийг тархах эрсдэл гараад байгаа аж.
Иймд Зам, тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албаныхан хуралдаж, хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна. Зам, тээврийн хөгжлийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Д.Ганбат энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Замын цагдаагийн алба, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т тус тус үүрэг болголоо. Иймд иргэд та бүхнийг дээрх чиглэлд түр хугацаагаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ