Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-03-16 10:20:17

“Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, мэргэжлийн анги” томилон ажиллаж байна

 

      Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдэл, техникийн холбоотой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тус захирамжын хүрээнд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтээс “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт” -ийн арга хэмжээг өнөөдөр /2017.03.16/ зохион байгуулж Автотээврийн үндэсний төвийн “Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги” оролцлоо.

     Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүрээлэн байгаа орчин, ногоон байгууламжийн бүтцэд өөрчлөлт орж, агаар мандалын холбоотой болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гамшиг ослын тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд хүн, мал, амьтны гаралтай шинэ хэлбэрийн гоц халдварт өвчнүүд давамгайлж хүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учруулах болсон.

    Аливаа гамшиг ослын аюулыг хохирол багатай даван туулах нь гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, ах ахуй нэгж байгууллагын удирдлага, иргэд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас ихээхэн хамаардаг. Үүнтэй холбоотой Автотээврийн үндэсний төвөөс “Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, мэргэжлийн анги” томилон үйл ажиллагаа явуулж байна.

     Тус штаб, мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж дадлагжуулан цаашлаад байгууллагын албан хаагчдад мэдээлэл, зааварчилгаа өгөх гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.