Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2019-05-31 06:53:18

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ”

Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2018.12.20-ны өдрийн 24 дүгээр тогтоол, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018.12.03-ны өдрийн 03 дугаар тогтоолын дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дэргэдэх эцэг эхийн зөвлөл нь 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан билээ. Энэхүү зөвлөл нь үйл ажиллагааны чиг үүргийнхээ хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу, эх үрсийн баярыг угтан “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриан дор 05 дугаар сарын 30-ны өдөр анхны арга хэмжээгээ зохион байгууллаа.

                          

Тус арга хэмжээний үеэр Хүмүүнлэгийн ухааны доктор, профессор Б.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхийн үүрэг оролцоо” сэдэвт лекц тавьж, эцэг эхчүүдэд мэдлэг мэдээлэл олголоо. Мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн дарга Л.Амгаланбаяр тус зөвлөлөөс 2019 онд хийж гүйцэтгэх ажлын танилцуулга хийж, цаашид хүүхдийн төлөө олон арга хэмжээг зохион байгуулахаа хэллээ.

                          

Мөн хуран цугласан хүүхэд багачуудад зориулан урлагийн тоглолт үзүүлж, үйлдвэрийн газрын төлөөллүүд бэлэг гардуулж, арга хэмжээний талаар санал сэтгэгдлүүдээ солилцож, инээд хөөр, аз жаргалаар дүүрэн арга хэмжээ болж өндөрлөлөө.

                          

                          

                          

                          

                         

                         

                         

                         

                         

                         

                         

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.