ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Зам, тээврийн салбарын үйл ажиллагааг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 24-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний үеэр АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-аас дараах үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэх бөгөөд шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн зохион байгуулах тул иргэд, үйлчлүүлэгчид та бүхнийг урьж байна.
- Тээврийн нэгдсэн систем, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн шинэчилсэн програм хангамж, Зорчигч тээврийн онлайн тасалбар бичилт гэх мэт онлайн үйлчилгээ
- Улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах, өөртөө үйлчлэх /ТҮЦ/ машиныг иргэдэд танилцуулах
- Мэргэшсэн жолоочийн шалгалт авах
- Техникийн хяналтын үзлэгийн чиглэлээр иргэд, жолооч нарт заавар зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалын өнцгийг өөрчлөх ач холбогдлын талаар иргэдэд танилцуулах
- Тээврийн хэрэгсэл шинээр бүртгэх, хасалт хийх, шилжилт хөдөлгөөн хийх, АНН байгууллагуудад тээврийн хэрэгслийн лавлагаа гаргаж өгөх / Улсын дугаар олгох /
- Тэмдэгтийн хураамжийг гэрэгэ киоск машинаар төлөх системийг иргэдэд танилцуулах /Шилжилт, хөдөлгөөн хийх, Гэрчилгээ нөхөж авах, улсын дугаар үрэгдүүлсэн, импортын машин бүртгэх/
- Улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийг байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар танилцуулах
- Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 ажиллуулах
Мөн тус “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн зохион байгуулах бөгөөд иргэдтийн санал бодлыг сонсож, санал хүсэлтийн хайрцаг ажиллуулах юм.