Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2019-10-09 02:24:47

АЖ АХУЙ НЭГЖҮҮД ЧИНГЭЛЭГЭЭР ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу нүүрс тээвэрлэлтийг Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, энэ цэгээс Гашуунсухайт-Ганц мод боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж ирсэн. Тавантолгой уурхайгаас задгай тэвшин дээр ачсан нүүрсийг Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 килограмм нүүрс хорогддог. Чингэлэг тээврийг эхлүүлснээр нурмаг ачааг аль нэг цэгт буулгахгүйгээр чингэлэгтэй нь өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж эцсийн хэрэглэгч хүргэх боломж бүрдэнэ. Ингэснээр нүүрсний жингийн хорогдол болон чанарын алдагдал багасч, ачилт, буулгалтаас шалтгаалсан байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурч, хил нэвтрэх хурд нэмэгдэх зэрэг олон давуу талтайн дээр уурхайгаас эцсийн хэрэглэгч хүртэлх тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах боломжтой болно.

 Монгол Улсын Засгийн газраас өгөгдсөн үүргийн дагуу Зам, Тээврийн Хөгжлийн Яам, “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-аас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Чингэлэгт нүүрс тээвэрлэлт”-ийг эхлүүлэх чиглэлийг харъяа төр, хувийн хэвшлийн байгууллагуудад өгсөн. Энэ хүрээнд хэд хэдэн аж ахуй нэгжүүд чингэлэг тээвэрлэлт гүйцэтгэж байгаа бөгөөд “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн зүгээс “Чингэлэгт нүүрс тээвэрлэлт”-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Тавантолгойд Гашуунсухайт автозамын 30 дахь км-т зохион байгууллаа.

 Нээлтийн үйл ажиллагаанд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилт, зохицуулах газрын дарга Г.Гантулга, АТҮТ-ийн Тэргүүн дэд захирал Б.Мөнхгарьд, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд ТУЗ-ийн дарга С.Ганболд, Sinotruk group компанийн Орос, Монгол болон Азийн зах зээл хариуцсан захирал Zhao Hua, "АОДЭ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Начин нар оролцлоо.

 “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд үндэсний хөрөнгө оруулалттай 17 гишүүн компаниудын 1000 гаруй ажилтан, 550 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэй Монгол Улсдаа авто тээвэр, логистикийн хамгийн том зохион байгуулалттай бүтэц болон ажиллаж байна.

 Тус компани нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн тээвэрлэлтийг олон улсын стандартын дагуу нэгдсэн системтэйгээр тээвэрлэх, тээврийн компаниудын бүтээмжийг нэмэгдүүлж, авто тээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, экспорт, импортын болон орон нутаг, олон улсын транзит тээврийг цогц байдлаар хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

 

Монгол тээвэр нэгдэлийн гишүүн компаниуд болох “Икс Эм Си” ХХК, “Пик Урал” ХХК болон “Соргийн Говь” ХХК-иуд БНХАУ-ын Sinotruk үйлдвэрийн албан ёсны дистрибьютор “АОДЭ” ХХК-иар дамжуулан эхний ээлжинд Howo T7H брэндийн 22 ширхэг чирэгч толгой болон Хятадын CIMC үйлдвэрийн 44 ширхэг тавцант давхар чиргүүл худалдан авч Гашуунсухайт боомтоор оруулж ирээд байна.

 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.