АВТОТЭЭВРИЙН ЗАЛУУС КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь шинэ төрлийн коронавирусийн эсрэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар олон арга хэмжээ авч, онцгой комисс байгуулан ажиллаж байгаа билээ. Тэгвэл Автотээврийн үндэсний төвийн дэргэдэх Автотээврийн залуучуудын холбооноос тус вирусаас урьдчилан сэргийлүүлэх зорилгоор иргэдэд амны хаалт тараалаа.
Нийслэлд амны хаалтын эрэлт хэрэгцээ ихсээд байгаа энэ үед Автотээврийн залуучуудын холбооноос Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол зэрэг техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд оношлогоонд орж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, тэдний гэр бүлийхэнд амны хаалт тарааж уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэ үеэр иргэд шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд бидэнд өнөөдөр хамгийн их шаардлагатай байгаа амны хаалтаар үнэгүй хангаж байгаа залууст талархсанаа илэрхийлж байсан юм.