ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Автотээврийн үндэсний төв 2020 оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” болгон зарлаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Тус санамж бичгийн хүрээнд шаардлагатай ажлын байруудад хөдөлмөрийн үнэлгээ хийх, зөвлөмж хүргэх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг ажлууд тусгагджээ. Ялангуяа Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Гашуунсухайт дахь нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, жолооч нарын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, тэдгээрийн ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлаг хангуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохирч, энэхүү санамж бичгийг байгууллаа.