ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД
Дэлхийн олон оронд шинэ төрлийн коронавирус /COVID-19/ халдварт өвчин тархаж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш 2 сар гаруй хугацаанд Засгийн газар болон Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэн Монгол Улсын иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан ажиллаж байна.
Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахтай холбогдуулан бүх шатны боловсролын байгууллага, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг, мөн олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуустал сунгахаар шийдвэрлэсэн.
Иймд улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлт 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуустал сунгагдлаа.
Мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан “Халдваргүйжүүлэлт хийх түр заавар”-ын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн тээврийн хэрэгслээр дараах цагийн хуваарийн дагуу иргэд та бүхэнд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг тогтмол хүргэн ажиллаж байна.
Тээврийн хэрэгслээр зорчихдоо бусдын болон өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд амны хаалтаа тогтмол зүүж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллыг сайтар сахихыг хүсэе.
Иймд Улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн дараах чиглэлүүд түр зогсож байна. Үүнд:
- Монгол Улсын Улаанбаатар хот- БНХАУ-ын Эрээн хот
- Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас-БНХАУ-ын Эрээн хот
- Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сумаас БНХАУ-ын Манжуур хот
- Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомт
- БНХАУ-ын Бээжин хотоос - Монгол Улсын Дорноговь Замын-Үүд сум
- Монгол Улсын Ховд аймгийн Булган сумаас- БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен тосгон
- БНХАУ-ын Хөх хотоос- Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сум
- Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт боомт-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомтоор Баяннуур хотын Халиут балгас
- Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Өлгий сум-БНКазУ-ын Караганда хот
- Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум-ОХУ-ын Улаан-Үд хот
- Монгол Улсын Улаанбаатар хот- ОХУ-ын Улаан-Үд хот
- Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Өлгий сум-БНКазУ-ын Караганда хот
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ