Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2020-11-10 02:45:55

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллагуудын удирдлага, ажилтан, албан тушаалтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын таван төрөлт тэмцээн 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Монгол улсын далайн захиргаа, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХК, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ, “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН зэрэг байгууллагуудын 10 багийн 576 тамирчид 147 медалийн төлөө өрсөлдөх энэхүү тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.

Энэ жил Автотээврийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан тэмцээнийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас волейбол, шатар, дартс, теннис, сагсан бөмбөг гэсэн таван төрөлтэйгөөр зохион байгуулж байна.

Идэвхтэй хөдөлгөөнөөр бие бялдраа чийрэгжүүлж, цаашлаад ажлын бүтээмж болоод спортын идэвхийг нэмэгдүүлэхээс гадна салбарын ажилтнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү тэмцээнд оролцож буй нийт баг тамирчиддаа амжилт хүсч, албан ёсоор нээж “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон үг хэллээ.

Мөн Зам, тээврийн салбарын спортын 5 төрөлт тэмцээнд оролцож буй баг тамирчдад амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлж, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үг хэлж, зам тээврийн салбарын “Замчин” биеийн тамир, спорт хороог сэргээн байгуулж байгаа талаар мэдэгдэж, тугийг мандууллаа. Тус спорт хороо нь 1960 онд байгуулагдаж, 80 гаруй мянган ажилчин албан хаагч, оюутан сурагчдад бие бялдрын хүмүүжил, тэдний эрүүл ахуйн соёлжилтын ажлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд 1982 оны дэлхийн аваргын мөнгөн медаль, 1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медаль, Дэлхийн даамын аварга, Монгол улсын үлэмж аварга, Монгол Улсын начин, Монгол Улсын цанын спортын олон улсын хэмжээний мастер зэрэг олон алдартнууд энэхүү биеийн тамир, спорт хорооноос төрөн гарсан байдаг.

Дашрамд дурдахад Зам, тээврийн салбараас 2021 оны Toкиогийн олимпид Олон улсын хэмжээний мастер М. Анхцэцэг, Олон улсын хэмжээний мастер Ө. Дүүрэнбаяр зэрэг тамирчид оролцож, улс орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулах аж.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.