АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Байгууллага: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ
Ажлын байр: Орчуулагч /Солонгос хэлний/
Ажлын байрны үндсэн зорилго нь үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдэд тогтмол, үр ашигтай орчуулгын үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх.
Бүрдүүлэх материал:
1.Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Маягт №1/;
2.Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
3.Иргэний үнэмлэхний хуулбар;
4.Урьд ажиллаж байсан албан байгууллагын тодорхойлолт /орчуулга хииж байсан материал, бүтээл/
Үүрэг даалгавар:
- Эх бичвэр эсвэл аман ярианы тэмдэглэлийг судалж, агуулгыг нь хөрвүүлэхдээ эх бичвэрийн үндсэн утгыг хадгалах;
- Хуулийн, техникийн, шинжлэх ухааны үг хэллэг, нэр томьёог үнэн зөв илэрхийлэх;
- Орчуулгын хэлний өгүүлбэр зүй, зөв бичгийн дүрэм, цэг таслал, ялгах тэмдэг болон бусад зөв бичих дүрмийн тогтсон журмыг баримтлах;
- Салбарын хэвшмэл болон эцсийн хэрэглэгчийн санал болгосон нэр томьёо, лавлагаа материалыг ашиглаж, нэгэн жигд үг хэллэгтэй орчуулга хийх;
- Орчуулгын хэлнээ утгыг үнэн зөв гаргах;
- Хэлний өвөрмөц хэллэг болон холбогдох стандартыг мөрдөх;
- Хэрэглэгчдэд хүрсэн, орчуулгын зорилгыг хангасан орчуулга гаргах
- Эх хэл дээрх бичвэрийн утгыг ойлгож, орчуулгын хэл рүү хөрвүүлэхэд шаардлагатай хэл шинжлэлийн болон тухайн сэдвийн хүрээний нарийн мэдлэг мэргэшсэн хүнээс асууж лавлах замаар судалгаа хийх
- Үүрэг болгосон тохиолдолд Англи, Монгол хэл дээрх төрөл бүрийн орчуулгыг шалгах, хянах, засах
- Шаардлагатай үед Англи, Монгол хэлээр аман орчуулга хийх
- Орчуулгыг цаг хугацаанд нь бэлэн болгож, бизнесийн ёс зүйн дүрэм, аюулгүй ажиллагааны стандарт, үйлдвэрийн газрын дүрэм журмыг дагаж мөрдөх, мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах.
Тавигдах шаардлага:
- Солонгос хэл, хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
- Орчуулагчаар 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Англи, Монгол хэлний бичгийн, зөв бичих дүрмийн өндөр ур чадвартай байх
- Хууль эрхзүй, бизнес, автотээврийн салбарын мэргэжлийн өргөн мэдлэгтэй байх
- Ажлын гүйцэтгэлд төвлөрч ажиллах, санаачлагатай байх
- Орчуулгад чиглэсэн хэрэглээний програм, програм хангамж зэрэг компьютерийн төрөл бүрийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх
- Нарийн төвөгтэй мэдээллийг ойлгож, ашиглах чадвартай, ажлын ачаалал даах, ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх чадвартай байх
Ажлын байранд материал хүлээн авах хугацаа: 2022.06.15-07.05
Бүртгэх газар: Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 109 тоот
Холбоо барих Утас: 70070021