Эцэг эхчүүдийн сэтгэл зүйн хямрал, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, нас, насны хүүхдийн бие сэтгэл зүйн онцлогийн талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран 2022.10.06, 07-ны өдрүүдэд Эцэг эхчүүдийн сэтгэл зүйн хямрал, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, нас, насны хүүхдийн бие сэтгэл зүйн онцлогийн талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад тус үйлдвэрийн газрын алба, төв, хэлтэс, Улаанбаатар хот дахь техникийн хяналтын үзлэгийн болон зорчигч тээврийн төвийн ажилтнууд хамрагдаж байна.