МУ-ЫН ДГ.ЗАМЫН-ҮҮД – БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТ ЧИГЛЭЛИЙН УЛС ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ ЭХЭЛЛЭЭ
“Монгол улсын Дг.Замын-Үүд сум – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлүүлж байна.
“Тасалбарыг зөвхөн онлайн тасалбар борлуулалтын систем eticket.transdep.mn-аар бичих бөгөөд өдөрт 300 зорчигчийг хил нэвтрүүлнэ.
Иймд иргэн та дараах шаардлагуудын ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна уу. Үүнд:
1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
3. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.
Цагийн хуваарь: Дг.Замын-Үүд сумаас өдөр бүр 08:00, 08:30, 09:00, 09:30,10:00,10:30,11:00 цагуудад тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
Тариф: Том хүн – 25000₮ Хүүхэд – 12500₮
Зорчигч та тээвэрлэлтийн туршид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зорчино уу.