УЛС, ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР
1.1 УЛС ХООРОНДЫН ЗОРЧИГЧИЙН ТОГТМОЛ ТЭЭВЭРЛЭЛТ
Улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийг ОХУ, БНХАУ, БНКазахстан гэсэн 3 улсын 10 чиглэлд 13 аж ахуйн нэгж, байгууллагын 90 тээврийн хэрэгсэл, 162 мэргэшсэн жолоочтойгоор /давхардсан тоогоор/ тээвэрлэлт гүйцэтгэж байна.
2023 оны 02-р сарын 28-ны байдлаар 1810 тээврийн хэрэгслээр 45545 зорчигч улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн чиглэлээр зорчсон байна.
1.2 ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЗОХИЦУУЛАЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 58 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан 49 чиглэлд 800 тээврийн хэрэгсэл, 1477 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Хот хоорондын чиглэлд 2023 оны 01-р сарын байдлаар 1321.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос 44.9%-аар өссөн байна. |
\
Мэдээллийн санд хамрагдсан тээврийн хэрэгслүүдийг төрлөөр нь ангилахад 45 хүний суудалтай том оврын автобус 607, 24-36 хүний суудалтай дунд оврын автобус 36, суудлын автомашин 157 буюу нийт 800 тээврийн хэрэгсэл байна.
Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрт явж буй тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл: том оврын тээврийн хэрэгсэл 76%, дунд овор 4%, суудлын тээврийн хэрэгсэл 20%-ийг тус тус эзэлж байна.
1.3 ЖУУЛЧИН ТЭЭВЭР
Жуулчин тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 28 аж ахуйн нэгж байгууллага, 16 иргэнтэй гэрээ байгуулан 128 тээврийн хэрэгсэлд жуулчин таних тэмдэг /TOURIST наалт/-ийг олгон ажиллаж байна.
Жуулчин тээврийн үйлчилгээ төрийн цахим үйлчилгээний http://e-mongolia.mn системд нэгдсэнтэй холбоотой төрийн цахим үйлчилгээний http://e-mongolia.mn системээр дамжуулан жуулчин таних тэмдэг / TOURIST/ авах хүсэлтүүдийг авч эхлээд байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ” болгож зарласантай холбогдуулан жуулчин тээврийн үйл ажиллагаа эрхлэгч ААНБайгууллага болон иргэдэд онол, практик хосолсон сургалт зохион байгуулж сургалтаар жуулчин тээврийн үйлчилгээ e-mongolia нэгдсэн порталт нэгдсэн талаар танилцуулан уг порталаар хэрхэн үйлчилгээ авахыг танилцуулан ажиллаж байна.
1.4 ОРОН НУТГИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР
Орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 28 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан 6 аймгийн 48 чиглэлд тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Орон нутгийн нийтийн тээврээр 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 412,0 мянган зорчигч тээвэрлэсэн байна.
Орон нутгийн тээвэрлэлтийг хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулах, бүртгэлжүүлэх, хяналт тавих зорилгоор салбар төвүүдэд чиглэл өгч, онлайн уулзалт зохион байгуулан ажиллаж байна.
.