Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2023-06-13 06:28:51

Улс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний статистик тоон мэдээлэл

 

  1. Улс хоорондын зорчигчдын тогтмол тээврээр 2023.01.08 – 2023.06.09-ний өдрийн байдлаар 8819 тээврийн хэрэгслээр 263,226 зорчигч зорчсон байна. Суудал ашиглалт дунджаар 75%-тай байна.

 

  1. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр 2023.01.01 – 2023.06.09-ний өдрийн байдлаар 596,245 зорчигч тээвэрлэсэн бөгөөд дундаж суудал ашиглалт 0,77%-тай байна.

 

  1. “ОЮУТАН ТЭЭВЭР – 1” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:

Оюутан, сурагчдын амралт 2023.05.26-ний өдрөөс үе шаттайгаар эхэлсэнтэй холбогдуулан зорчигч урсгал 20 орчим хувиар өссөн бөгөөд 2023.05.27 – 2023.06.09-ний өдрийн байдлаар “Оюутан тээвэр – 1” арга хэмжээний хүрээн 48 чиглэлд давхардсан тоогоор 2256 тээврийн хэрэгслээр 69,411 зорчигчийг тээвэрлэсэн байна. Үүнээс: 51 тээврийн хэрэгсэл нэмэлтээр гарч 2,244 зорчигчийг тээвэрлэсэн.

  1. “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД:

Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр 2023.01.01 – 2023.06.09-ний өдрийн байдлаар 23,515 гадаад улсын жуулчид үйлчлүүлсэн байна.

 
 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.