Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2023-10-18 00:50:01

MNS 6970:2022 Стандарт

MNS 6970:2022 Стандарт
Автотээврийн хэрэгсэл бол хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой техник учир засуулах шаардлага гарсан үед хамгийн түрүүнд гадаад өнгө үзэмж, гоо зүй гэхээсээ илүү дотоод засварын чанарт анхаарлаа хандуулах нь зүйтэй юм.
Их биеийн гол үндсэн хэсэг болох жааз, багана, рамын гажааг зориулалтын бус багаж ашиглаж нүдэн баримжаагаар байшингийн багана, шалнаас татаж гаргаж байгаа нь нууц биш юм.
 
Гэтэл Рам, жааз, баганын гажааг засварлах хэсэг нь их бие засварын хамгийн чухал ажлын үе шат байх бөгөөд тухайн автомашины үйлдвэрлэгчээс заасан нарийвчилсан хэмжээсний дагуу мм-н зөрөөгүй засварлаж үндсэн хэлбэрт нь оруулдаг чухал ажиллагаа юм. Технологийн бус аргаар зассан автомашиныг үйлчлүүлэгч засварын дараа хүлээн авч хайртай хүмүүсээ суулгаад замын хөдөлгөөнд оролцдог.
 
 
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.