ИРГЭДИЙН АНХААРАЛД
Хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч нар нь хяналтгүй тээвэрлэлт гүйцэтгэхдээ “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг зөрчин зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр үйлчилгээнд гарах зэрэг олон зөрчил гаргаж байгаа юм. Энэ нь орон нутгийн замд гарч байгаа осол зөрчлийг ихээхэн нэмэгдүүлж байна.
Иймд эрхэм зорчигч та бүхнийг өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзаж албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг уриалж байна.
Автотээврийн үндэсний төвтэй албан ёсны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь:
-Хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай /GPS/;
-Даатгалтай /аливаа осол саатал гарсан тохиолдолд галт тэргэнд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгох бүрэн боломжтой/;
-Техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагдсан баталгаатай, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилнэ;
-Мэргэшсэн жолооч нар үйлчилнэ
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай