Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-03-28 07:06:29

Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг “ХОНОГИЙН НЭГДСЭН ГРАФИК” -т оруулжээ.

Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг“ Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Гашуунсухайтад үүсээд буй нүүрсний тээвэрлэлтийг дагасан олон асуудалд ийнхүү цэг тавьж чадлаа. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтын чиглэлд нийт  71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэдэг байна. Өнгөрсөн 10 дугаар сард 45 аж ахуйн нэгж буюу одоогийн дүнтэй харьцуулбал ердөө тал хувь нь л албан ёсны гэрээтэй  ажиллаж байснаас 2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байсан аж. Үүнээс болж тухайн чиглэлд автомашины очер дараалал үүсэх, жолооч нар олон хоног зам дээр нойрхоолгүй хонох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг нөхцөл байдал үүсч байсан. Тиймээс хоногийн нэгдсэн график мөрдөж эхэлснээр хилээр гарч буй нүүрсний тээврийн бодит дүн мэдээ гарах боломжтой юм байна. 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.