Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-04-08 02:02:14

АВТОТЭЭВРИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

 

 

 

         “Төрийн өмчийн менежмент ба Нийгмийн хариуцлага-2017”  үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.   Үзэсгэлэнгийн арга хэмжээнд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 90 гаруй компани  аж ахуй нэгжүүд оролцож үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилан ажиллаж байгаагаас “АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ нь дараах чиглэлээр үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:

  • Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээллэх
  • Техникийн хяналтын үзлэг оношлогоо хийж зөвлөгөө, зааварчилгаа өгөх
  • Тээврийн хэрэгсэлд компьютер оношлогоо үнэ төлбөргүй хийж тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд техникийн зөвлөгөө өгөх
  • Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, танилцуулах
  • Тээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулах, хууль бус тээвэрлэлтийн хор уршигын талаар мэдээ, мэдээлэл өгөх
  • Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн унтлагын автобус, техникийн түргэн тусламжын автомашиныг танилцуулах
  • Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх
  • Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх
  • Нээлттэй ажлын байрыг танилцуулах, анкет хүлээн авах, хүний нөөцийн бүртгэл хийх
  • Үйлдвэрийн газраас зарлаж буй тендерт оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх
  • Онлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга хийх, мэдээлэл өгөх
  • 1900-1234 лавлах үйлчилгээ ажиллах, Автотээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулж автотээврийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх болно.

 

                                                                                 

                                                                                     "АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ" ТӨҮГ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.