Тендерийн урилга
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2017.04.17
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Өндөр үзүүлэлт бүхий толгой компьютер буюу сервер компьютер-АТҮТ-17/18” нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2-р давхар, 207 тоот гэсэн хаягаар ирүүлнэ үү.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан
2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг
доорх хаягаар авах боломжтой.
УБ хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Тээвэрчдийн гудамж,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, 2-р давхар, 207 тоот,
Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн, Г.Чинзориг Утас: 99101763