“ХҮҮХЭД-АЮУЛГҮЙ ТЭЭВЭР” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 2017 оны 5-р сарын 27-ны /бямба гарагт/ 10:00-19:00 цагийн хооронд “Хүүхэд-Аюулгүй тээвэр” өдөрлөг зохион байгуулна.
Тус өдөрлөгийн үеэр хүүхэдтэйгээ хүрэлцэн ирж техникийн хяналтын үзлэгт орсон жолооч бүрийн хүүхдэд гарын бэлэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, татвар, даатгалтай холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой юм.
Эрхэм жолооч та бүхнийг "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын туршлагатай инженер, техникийн ажилтнууд хүлээж байна.