Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-06-13 06:57:12

АВТОБУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ БОЛГОЛОО

    Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн салбар, төвүүдийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна.  Энэхүү ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн автобуудлыг 24 цагийн байнгын  үйл ажиллагаатай болголоо.  

     

Дээрх үйл ажиллагааны хүрээнд тээвэрлэлтийн үйлчилгээг зуны цагийн хуваарьт шилжүүлэн уртасгасан цагаар ажиллуулах, дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, хүлээлгэн өгөх үйлчилгээг нэвтрүүлээд байна.

     Дархан-Уул аймаг нь ОХУ-ын Хиагт, Улаан-Үд хот болон Орхон, Булган, Сэлэнгэ Хөвсгөл аймгийн чиглэлд дамжин өнгөрөх гол төв нь болдог бөгөөд  сард Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн болон хувиараа тээвэр эрхлэгчдийн 60 мянга гаруй зорчигч тогтмол дайран өнгөрдөг.  Мөн тус  автобуудал нь жилд 800 мянга гаруй зорчигчид үйлчлэх хүчин чадалтай  бөгөөд өндөр настан, жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүдийн амрах өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ болон иргэдийн ая тухыг хангасан цогц үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх юм.

 

 

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.