Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-09-12 02:02:55

"АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР"

ОХУ-ын Улаан-Үүд хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нар зөвлөлдөж, "Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн хэрэгжилт болон бэлтгэл ажлын талаар 2017 оны 08 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд уулзалтыг хийлээ. Тус уулзалтанд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, ОХУ-ын талаас Тээврийн сайд М.Ю.Соколов, БНХАУ-ын талаас Тээврийн дэд сайд Лью Шяомин тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож дамжин өнгөрөх тээвэрт тулгамдаж буй асуудлууд болон бэлтгэл ажлын талаар санал бодлоо солилцлоо.

  

Тус уулзалтаар хамтарсан хороог байгуулах, зөвшөөрлийн бичгийн тоог тохиролцох, цаасгүй гаалийн бүрдүүлэлтийг хийх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн тохирсон.

Монголын талын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлууд болон гаргасан саналууд:

  • “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсоны дагуу УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулах ажиллаж байна.
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээг Монгол, Англи хэл дээр 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.
  • Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийг зөвхөн латин үсэг, араб тоотой болгохоор стандартыг шинэчлэн боловсруулан батлуулахаар ажиллаж байна.
  • Олон улсын автотээврийн нийгэмлэг /IRU/-тэй сухамтран 2017 оны 03 дугаар сарын 24, 27-ны өдрүүдэд “Олон улсын автотээвэр ба ТИР конвенцийн үүрэг” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
  • НҮБ-ын Европын Эдийн Засгийн комиссоос 1957 оны “Аюултай ачааг авот замаар тээвэрлэх тухай олон улсын хэлэлцээр”-ийн талаар 2017 оны 06 дугаар сарын 29-нд сургалтыг зохион байгуулсан.
  • Улаанбаатар – Дархан чиглэлийн 204,6 км замыг 4 эгнээтэй, цемент бетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн 1-р зэрэглэлийн авто зам болгон шинэчлэх их засварын ажлыг 2018-2019 онд хийхээр төлөвлөж байна.
  • Азийн авто замын АН4 CAREC-ийн 4 а коридор чиглэлийн хэсэг болох БНХАУ-тай хил залгаа Ховд аймгийн Булган боомтоос ОХУ-тай хил залгаа ЦАгааннуур боомт хүртэл баруун босоо тэнхлэгийн дагуух 743,1 км авто зам барих бүтээн байгууллалтын ажлын 553,4 км авто замыг барьж ашиглалтад оруулсан ба үлдсэн 189,7 км авто замыг 2018 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
  • 2017 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо НҮБ-ын АНДЭЗНК-ийн тусламжтайгаар Ерөнхий сайдын ивээл дор “Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулахаар төлөлвлөж байна.
  • Уг хэлэлцээрийн 3 дугаар хавсралтаар хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Хамтарсан хорооны ажлын удирдамжийг баталсан бөгөөд хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад гарч болзошгүй асуудлуудыг болон олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн тоо болон зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлуудыг хэлэлцсэн.
  • Гурван талын хууль тогтоомж, стандартын талаарх мэдээллийг агуулсан тээвэрчдэд зориулсан гарын авлага гаргах санал дэвшүүлэх гэсэн тус тус асуудлыг хэлэлцэж тохиролцсон байна.

ОХУ-тай хийсэн хоёр талын уулзалт

Энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын талаас ОХУ-ын талтай хоёр талын уулзалт хийж, Монгол, Оросын хооронд зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх хүрээнд хэд хэдэн асуудлаар санал солилцлоо.

 Өнгөрсөн оны 12 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж байсан бол хэдхэн сарын дараа энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зохион байгуулах, бодит ажил хэрэг болгохоор гурван улсын Тээврийн сайд нарын хурал ийнхүү зохион байгуулагдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтойг талууд уулзалтын эхэнд онцоллоо.

Монголын тал “Сүхбаатар-Улаан-Үүд” чиглэлд зорчигчдын байнгын тээврийн үйлчилгээг эхлүүлэх хугацаа, үнэ тариф, давтамжийн талаарх саналаа ОХУ-ын Тээврийн яаманд албан бичгээр хүргүүлээд байгаа тул тээвэрлэлтийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэх хүсэлтэй байгаагаа дэд сайд Б.Цогтгэрэл танилцуулсан.

БНХАУ-тай хийсэн хоёр талын уулзалт

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дахин хянах талаар хоёр тал хэлэлцсэн.

  • Монголын тал 2017 оны 09 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулах талаар мөн оны 10 дугаар сард Хятадын талд уулзалтыг зохион байгуулах талаар санал гаргасан.
  • Хятадын тал 2017 ондоо багтааж уулзахаар санал гаргасан.
  • Хоёр талдаа хил, гаалийн хяналт шалгалтыг түргэн шуурхай болгох үүднээс холбогдох байгууллагуудад мэдэгдэх талаар хэлэлцсэн.
  • Битүү чингэлэгтэй ачааны тээврийн хэрэгслийн асуудлаар БНХАУ-ын тээврийн яамнаас албан шийдвэр гаргаагүй ба ШУӨЗО-ны холбогдох байгууллагаас гаргасан талаар мэдэгдсэн.
  • Дорнод аймгаас МУ-ын Бичигт боомт – БНХАУ-ын Зүүн хатавч боомтноос аль нэг төмөр замын өртөө хүртэл маршрут нээх талаар санал гаргасан ба Хятадын тал тус асуудлаар судалж үзээд хариу өгөхөөр болсон.

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.