Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-11-24 04:36:00

Аюулгүй ажиллагааны зааварчилгааг тээвэрчдэд тогтмол өгч ажиллахыг анхаарууллаа

Замын хөдөлгөөний осол, зөрчлийг бууруулах, түүнд хяналт тавих чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба хамтран  хөдөлгөөний аюулгүй байдал болон хяналтын чиглэлээр ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Автотэврийн үндэсний төв, Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтэс хамтран орон нутгийн автотээврийн төвүүд болон замын цагдаагийн тасгуудтай онлайн хурал хийж үүрэг чиглэл өглөө.

ЗЦА, Автотээврийн үндэсний төв  “Нийтийн тээвэр – Аюулгүй зорчигч” аяныг хамтран зохион байгуулж, тус аяны хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлэх,  орон нутгийн Замын цагдаагийн тасаг,  Автотээврийн төвүүд уялдаа холбоогоо илүү сайжруулан хамтран ажиллахыг мөн сануулсан юм.

Хурлын үеэр Орон нутгийн хяналтын хэлтсийн цагдаагийн хошууч М.Отгонжаргал “Тус ажлын чиглэлийн дагуу Замын цагдаагийн тасгаас аймгуудийн Автотээврийн төвүүдтэй хамтран мөн давхар салбар төлөвлөгөө зохион байгуулж хяналт шалгалтын хугацаанд энэ аяны ажлыг эрчимтэй явуулна. Хяналт шалгалтын хүрээнд тээврийн хэрэгслийг  зогсоогоод зөвхөн жолоочийн үнэмлэхийг шалгах биш стандартын шаардлага хангасан эсэхийг шалгах ёстой” гэлээ.

Мөн Автотээврийн үндэсний төвийн зүгээс өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор аюулгүй ажиллагааны зааварчилгааг тээвэрчдэд тогтмол өгөх, хууль бус тээвэрлэлтийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж жолооч болон зорчигчдод зөвлөгөө өгч ажиллахыг анхааруулсан юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.