Зам тээврийн осол, хэрэг 25 хувиар буурчээ
Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран орон нутгийн авто замд иргэдийн хөдөлгөөн ихсэх үе буюу нэгдүгээр сарын 15-аас хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний дүнд 2018 оны нэгдүгээр сарын байдлаар орон нутгийн замд үйлдэгддэг осол хэрэг 25.7 хувиар, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 35.5 хувь, хүн гэмтэх тохиолдол 41 хувь буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
Орон нутгийн автотээврийн төвийн удирдлагуудтайгаа онлайнаар хуралдлаа
Энэхүү онлайн хурлаар: -Сар шинийн баяртай холбоотойгоор нийт автотээврийн төвүүд байнгын бэлэн байдөлд ажиллаж, хариуцлагатай жижүүр томилох -Үйлчилгээний чанарыг сайжруулах жил болгон зарласантай холбоотойгоор ажлуудаа эрчимжүүлэх -Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх албан даалгаврыг эрчимжүүлэх -Автомашины гэрлийн тусгалыг зөв болгон өөрчлөх ажил орон даяар эхэлсэнтэй холбогдуулан нийт салбар төвүүд өөрсдийн аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлэх
БАРУУН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЛИЙН ТУСГАЛЫГ ӨӨРЧЛӨХ АЖИЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ
АТҮТ-өөс баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгалыг өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулахгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэхгүй байх техникийн шийдлийг олж, энэхүү ажлыг орон даяар эхлүүлээд байна.
Н.ЗОРИГ: 2018 ОНД БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ 100 МЯНГАН АВТОМАШИНЫ ГЭРЛИЙН ТУСГАЛЫГ ӨӨРЧИЛНӨ
Баруун гар талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх ажил өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зоригоос тодруулав.
Автотээврийн салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Автотээврийн салбарыг хөгжүүлэхэд гар бие хүчин зүтгэж явсан үе үеийн ахмадуудаа Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хүлээн авч, XYII жарны Шороон нохой жилийн Cар шинийн баярын мэндийг хүргэж, хүндэтгэн хүлээн авлаа.