Техникийн хяналтын үзлэгийн инженер, техникч нарыг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа
Монголын Авто инженерүүдийн холбоотой хамтран “Техникийн хяналтын үзлэгийн инженер, техникч нарыг мэргэшүүлэх” 16 цагийн сургалтыг зохион байгуулж аймгийн автотээврийн төвийн нийт 49 техникийн хяналтын үзлэгийн инженер, техникчийг хамруулж сертификат олголоо
УЛС, ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 58 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан 49 чиглэлд 800 тээврийн хэрэгсэл, 1477 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Хот хоорондын чиглэлд 2023 оны 01-р сарын байдлаар 1321.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос 44.9%-аар өссөн байна.