Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

Аюулгүй ажиллагааны зааварчилгааг тээвэрчдэд тогтмол өгч ажиллахыг анхаарууллаа

Автотээврийн үндэсний төвийн зүгээс өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор аюулгүй ажиллагааны зааварчилгааг тээвэрчдэд тогтмол өгөх, хууль бус тээвэрлэлтийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж жолооч болон зорчигчдод зөвлөгөө өгч ажиллахыг анхааруулсан юм.

Хяналтын цэг байгуулах асуудлаар санал солилцов

Зам, тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа нийт тохиолдлын 78 хувь нь орон нутгийн автозамд гардаг гэсэн судалгаа бий. Тэгвэл замын хөдөлгөөний осол, зөрчлийг бууруулах, түүнд хяналт тавих чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албаны удирдлагууд өнөөдөр уулзаж, хөдөлгөөний аюулгүй байдал болон хяналтын чиглэлээр хамтарч ажиллах хүрээнд санал солилцлоо.

ТАВАНТОЛГОЙ – ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛНА

Уулзалтын үеэр ААНБ-ын төлөөллүүд санал бодлоо хуваалцсан бөгөөд тус чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тээврийн хэрэгслийн тоог цөөлөх, БНХАУ-ын талаас машин оролцуулахгүй байх, мөн ажлын хэсэг байгуулах зэрэг саналтай байгааг илэрхийлсэн юм. Цаашид тус чиглэлийн тээвэрлэлтэд ААНБ-уудыг цаг алдалгүй мэдээллээр хангах, санал бодлыг нь нэгтгэн авч дамжуулах зорилгоор байнгын “Ажлын хэсэг”-ийг байгуулахаар боллоо.

АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ИННОВАЦИ ШИНГЭСЭН ДЭВШИЛТЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НЭВТРҮҮЛНЭ

Мэдлэгийн эрин зуун ирж байгаатай холбогдуулан шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа эрчимжиж байна. Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн залуучуудын холбоо хамтран Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “ИННОВАЦИ АВТОТЭЭВЭРТ” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 15 ны өдөр зохион байгуулах гэж байна.

ХУУЛЬ ЁС, ДҮРЭМ ЖУРМЫН ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА УЧРААС ХЯНАЖ ШАЛГУУЛАХАД АСУУДАЛГҮЙ ГЭВ

Шуурхай хурлын эхэнд захирал П.Дэлгэрнаран хууль хяналтын байгууллагаас төрийн байгууллага, албан тушаалтнуудад хяналт шалгалт явуулж байгаа ч байгууллагын зүгээс тодорхой дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тул дор бүрнээ хариуцлагатай ажил үүргээ гүйцэтгэхийг анхаарууллаа. Мөн тэрээр албан тушаалтнуудыг хуулийн хүрээнд шалгаж, хэрэв буруутай этгээд байвал хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг гэдгийг энэ үеэр онцлов. Харин ч тус байгууллагаас АТГ-т хандаж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг тавиад буй. Тиймээс тэрээр “Хэрэв буруутай үйл ажиллагаа байгаа хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Хууль ёс, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учраас хянаж, шалгуулахад асуудал байхгүй. Бид албан тушаалтнууддаа итгэж байна” гэлээ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.