АВТОМАШИНЫ ДУГААРЫН ДАВХАРДАЛ, НАЙМААНЫ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООНО
Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө” гэх зартай холбоотой хууль бус үйлдэл болон автомашины дугаарын давхардал, наймаа зэргийг нэн яаралтай таслан зогсоож, хатуу арга хэмжээ авч, хариуцлага тооцохоос гадна шаардлагатай тохиолдолд олон нийтэд зарлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд Д.Ганбат холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
“АВТОТЭЭВРИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ АНХДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Автотээвэр гэсэн салбараараа дамжуулан улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож өнөө цаг үеийн Монгол Улсын болон тээврийн салбарын түүхийг бичилцэж яваа тээвэрчин залуучууд сэтгэлээрээ нийлэн хуран чуулж байгаад баяртай байна. Автотээврийн салбар нь Монголын тээврийн бусад төрлүүдээс хамгийн ууган нь бөгөөд үйлчилгээг хэрэглэгчдэд хаалганаас хаалганд хүргэж өгдөг хамгийн өргөн хүрээг хамарсан тээврийн салбар юм.
АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Сургалтыг зохион байгуулснаар Автотээврийн хяналтын мэргэжилтнүүдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр дагаж мөрдөгдөж буй ЗТХ, ЗШШТХуулиудыг нэг мөр ойлгох, иргэдэд зөв мэдээлэл өгөх, зам тээврийн осол саатал, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.
"АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ХОГ ХАЯГДАЛ-ШИЙДЭЛ" СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Автотээврийн салбар нь ачаа тээврийн 50 орчим хувийг, зорчигч тээрийн 98 хувийг дангаараа гүйцэтгэж байна. Судалгаанаас үзэхэд манай улсад 800 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг үүнээс нийслэл, орон нутагт 600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцдог. Автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн гарч буй хог хаягдал нь хүрээлэн байгаа орчинд ихээхэн хор хохирол учруулж байна
“ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ КАМПАНИТ АЖИЛ” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Семинарын үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг урьдчилан хангах, осол гэмтлийг бууруулах талаар олон илтгэл, шинэ санал байгаагийн нэг нь АТҮТ-өөс дэвшүүлсэн “Их гэрлийн ойрын тусгал” сэдэвт ажил юм. Манай улсад байгаа тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалууд баруун, зүүн гэсэн хоёр өөр ойлттой бөгөөд энэ нь зам, тээврийн осол гарах бас нэгэн үндэслэл юм.