“Автотээврийн менежментийг сайжруулах жил” хэлэлцүүлэг, хийж хэрэгжүүлэх ажлууд
Автотээврийн үндэсний төв нь 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бус байгууллагуудтайгаа хамтран 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тус ажлын хүрээнд:
Гашуун-Сухайт чиглэлийн ачаа тээвэр “Хоногийн нэгдсэн график” -тай болно
Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд Өмнөговь аймгийн Гашуун-Сухайт боомтын чиглэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудтай “Хоногийн нэгдсэн график”-ийн талаар уулзалт хийж санал солилцсон юм. Автотээврийн үндэсний төвийн зүгээс Гашуун-Сухайт чиглэлийн ачаа тээвэрлэлтийг графикт оруулах зохицуулалтыг хийж эхлээд байгаа бөгөөд энэ асуудлаар Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяраас тодрууллаа.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шинээр авч байгаа иргэд Олон улсын стандартад нийцсэн гэрчилгээтэй болж байгаа юм байна. Энэ гэрчилгээ нь одоо ашиглаж байгаа гэрчилгээтэй ижил загвартай боловч Монгол болон Англиар бичигдсэн байх юм.
Автотээврийн үндэсний төв “CITA(Техникийн хяналтын олон улсын хороо)”-ны гишүүн боллоо.
CITA бол хүрээлэн буй байгаль орчныг хамгаалан замын аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаа нь чиглэсэн ашгийн бус олон улсын байгууллага бөгөөд эгнээндээ төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийг багтаадаг.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зорчих хөдөлгөөнийг нээлээ.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, тархалт нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу энэ сарын 3-5-ны өдрүүдэд дээрх аймгуудад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан юм.