Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг “ХОНОГИЙН НЭГДСЭН ГРАФИК” -т оруулжээ.

Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг“ Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Гашуунсухайтад үүсээд буй нүүрсний тээвэрлэлтийг дагасан олон асуудалд ийнхүү цэг тавьж чадлаа.

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга - Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс явж эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн, хөгжлийн яам, Дорнод аймгийн ЗДТГ, Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд оролцсон юм. Автотээврийн үйлчилгээний төвийн захирал П.Дэлгэрнаран “Монгол Улсын Автотээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсоны дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээ явахаар боллоо.

“ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ -2017” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил-2017” болгон зарласантай холбоотой Автотээврийн үндэсний төвөөс байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор тогтмол сургалтуудыг зохион байгуулдаг.

Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна

Зам, тээврийн хөгжлийн яам болон “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ хамтран Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт – Ганц мод боомтын чиглэлд хийгдэж буй улс хоорондын ачаа тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудал, төрөөс баримталж буй бодлого, төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй үйл ажиллагааг тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулах, шийдвэрлэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ удаагийн хэлэлцүүлэгийг зохион байгуулсан юм.

ШУУРХАЙ МЭДЭЭ: Архангай аймгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Архангай аймгийн чиглэлд иргэд, олон нийтийг зорчихгүй байхыг анхааруулж байна

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.