Улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Замын цагдаагийн алба болон “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ хамтран зохион байгуулагчаар оролцсон юм.
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд анхаарна
Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Хөвсгөл зэрэг орон нутгийн автотээврийн төвүүдэд УАЗ-Пургон маркийн тээврийн хэрэгсэл хүлээлгэн өглөө. Ингэснээр сайжруулсан техник хэрэгслээр автотээврийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилготой юм.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчино уу.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурч орон нутгийн замын нөхцөл байдал хүндрээд байна.
УЛСЫН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ БАЙГАА 53 АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙГ ХАМРУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хууль бус тээвэрлэлтэй тэмцэх, түүнд хяналт тавих ажлыг хэрэгжүүлдэг, гүйцэтгэдэг гол үүрэг гүйцэтгэгч бол Автотээврийн хяналтын улсын байцаагч юм. Автотээврийн хяналтын улсын байцаагчдын ур чадвар, мэдлэг боловсролын түвшинг дээшлүүлэх, хууль эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх, шинээр батлагдан гарч буй хуулиудыг танилцуулах мөн автотээврийн хяналтыг явуулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд сургалтын зорилго оршиж байна.
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Автотээврийн менежментийг сайжруулах жилийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Дэд бүтцийн салбарын улсын байцаагчдын нэгдсэн сургалт” -ыг зохион байгууллаа.