Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын мэндчилгээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын мэндчилгээ

“ХҮҮХЭД-АЮУЛГҮЙ ТЭЭВЭР” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Тус өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирж техникийн хяналтын үзлэгт орсон жолооч бүрийн хүүхдэд гарын бэлэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, татвар, даатгалтай холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой юм.

ХОТ ХООРОНДЫН АВТОБУСНЫ ТАСАЛБАРЫГ ЦАХИМ МАШИНААС ОЛГОДОГ БОЛЛОО

Энэхүү машинаас хот болон улс хооронд зорчих тасалбар цаашлаад агаарын тээврийн,төмөр замын тээврийн тасалбарууд авах боломж бүрдэж байна. Тус машин нь цаг хугацааг хэмнэсэн, түргэн шуурхай үйлдлийн систем бөгөөд хүний оролцоог хөнгөвчилсөн технологи юм. Тус машинд үйлчлүүлэгчид иргэнийхээ үнэмлэхийг уншуулж автобусны чиглэл, суудлаа сонгох бөгөөд тооцоогоо төлбөрийн картаар хийнэ

Д.ГАНБАТ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ СЭРГЭЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж болохгүй. Дампуурах эрсдэлтэй учир урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх ёстойг онцлов.

ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

Семинарын үеэр Стандарт Хэмжил Зүйн газрын даргын 2017 оны А/141 дугаар тушаалаар Автотээврийн үндэсний төвийн Хэмжил зүйн лабораторийг “MNS ISO/IEC 17025:2007 Сорилт болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлага хангасан гэж үзэж итгэмжилж, гэрчилгээг олгосон.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.