Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ЗАХИАЛГАТ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Захиалгыг автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утсанд хандан өгөх ба 10-аас дээш тээврийн хэрэгсэлтэй албан байгууллагад үзлэгийн нэг шугамыг бүрэн чөлөөлөн үйлчилж байна.

Б.МӨНХЖАРГАЛ: АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД АНГИЛАЛ ТОГТООЖ ЭХЭЛЛЭЭ

Орон нутагт тулгамдаж буй гол асуудал нь мэргэжлийн ажилчин дутмаг, үйлчилгээг зориулалтын бус байр талбайд явуулдгаас болж үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай, баталгаатай үйлчилгээ авч чаддаггүйн улмаас төвлөрсөн төв газар буюу нийслэлд ирж үйлчилгээ авах нь элбэг байдаг. Бид энэ асуудлыг цэгцлэх зорилгоор орон нутагт үйлчилгээ явуулдаг засварын газрууд болон иргэдэд мэргэжлийн чадавхид суурилсан онолын мэдлэг өгөхөөр хэд хэдэн газруудтай хамтран үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байна.

ЖОЛООЧ, ТЭЭВЭРЧДЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Ажлын байранд бүртгэх, зуучлах үйл ажиллагаа нь цаашид хэрэгжих бөгөөд иргэд, тээвэрчид та бүхэн “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвд хандан тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад зуучлуулан ажиллах боломжтой боллоо.

Ц.Эрдэнэбат: Хот хоорондын нийт 72 чиглэлийн тасалбарыг энэхүү машинаас шууд худалдан авах боломжтой

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Хот хоорондын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэм денвер оюун ухаан” ХХК болон “Метатек” ХХК-тай хамтран хот хоорондын зорчигч тээврийн тасалбар борлуулах TVM (Ticket vending machine) системийг нэвтрүүлэн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд байршуулжээ. Энэ талаар “Метатек” ХХК-ийн захирал н.Эрдэнэбаттай уулзаж ярилцлаа.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ: САЛБАРЫН ЗАЛУУС ДЭЛХИЙН ТҮВШНИЙ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ ЧАДНА

Монголын ирээдүйг бүтээх зорилго тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй салбараа манлайлсан эдгээр залууст урам зориг, итгэл хүлээлгэж, ирэх жилүүдэд их бүтээн байгуулалтын он жилүүд хүлээж байгаа тул алсыг харж, зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хичээл зүтгэл гаргах хэрэгтэйг захилаа. Монгол Улсын Засгийн газраас зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх Монгол Улсыг Еврази дахь хөрш орнууд, Оросын Холбооны Улс, БНХАУ болон Европын бусад улс орнуудыг холбох гүүр болгох үүднээс томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилт тавьж 2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан байдаг.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.