Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

МЭНДЧИЛГЭЭ

Монголчуудын уламжлалт тээвэр тэмээн жин, морин өртөөнөөс эхлээд механикжсан тээврийн хэрэгсэлд шилжсэнээс хойш 100 шахам жил болох гэж байна. Тэртээ 1925 онд авто тээврийн хөгжлийн түүх эхэлж, Монгол Улсын хөгжилд түүхэн үүргээ гүйцэтгэх бахдам сайхан хөгжлийн замын эхлэл тавигдсан билээ.

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ

Тулгар төрийн 2226 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндийг Автотээврийн үндэсний төвийн хамт олны нэрийн өмнөөс эрхэм хүндэт тээвэрчид, ахмадууд, инженер техникийн ажилтан албан хаагчид, автотээврийн салбарын нийт хамт олон Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БОЛОН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Иймд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхнийг хөдөө, орон нутгийн замд гарахдаа хууль бус тээврээр зорчилгүй Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг мөн холбогдох байгууллагуудаас өгч буй анхааруулга, санамжийг сайтар мөрдөн хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

ЗАМД ГАРАХЫН ӨМНӨ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД АНХААРААРАЙ

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлэхдээ тээвэрлэлт эхлэхээс 30 минутын өмнө ирж суудлаа эзлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хамгаалалтын бүсээ зүүхийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас иргэдэд анхааруулж байна.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛНЭ

Манай улсын хувьд автомашины импортын бодлогыг тодорхойлсон байдаг ч төдийлөн сайн хэрэгжихгүй байгаа. Тухайлбал, баталгаагүй сэлбэг хэрэгсэл, хэзээ, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй мотоцикл олноор нь импортолж байгаа. Үүнээс шалтгаалж Зам, тээврийн осол их гарч, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгөнд хохирол учруулсаар байна. Тиймээс эхний ээлжид дугуйт тээврийн хэрэгслийн тухай конвенцод нэгдэн орох шаардлагатай байгаа юм. Тус конвенцод нэгдсэнээр манай улсад импортоор оруулж ирж буй тээврийн хэрэгслийг стандарттай болгож, тодорхой шалгуур тавих юм

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.