Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

“Ажлын байр-Амьдралын баталгаа” өдөрлөг зохион байгуулж байна

Ажил хайгч иргэд, тээвэрчидээ дэмжих зорилгоор жолооч нарыг мэргэшсэн жолооны сургалтын төвүүд бүртгэн авч, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн энэ арга хэмжээний үеэр мэргэшсэн жолоочийн шалгалт авч үнэмлэх олгох юм.

АВТОБУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ БОЛГОЛОО

Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн салбар, төвүүдийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн автобуудлыг 24 цагийн байнгын үйл ажиллагаатай болголоо.

“ГАРААС ГАРТ, ХААЛГАНААС ХААЛГАНД” АЧАА ТЭЭШ ХҮРГЭЛТИЙН ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Өмнө нь иргэдийн ачаа тээшийг хувиараа тээвэр эрхлэгчид “дайвар” маягаар зөөвөрлөдөг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, даатгалтай, баталгаатай тээвэрлэлт хийгдэхээрээ энэхүү шинэ үйлчилгээ онцлогтой. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монгол шуудан” ХК хамтран “ГАРААС ГАРТ - ХААЛГАНААС ХААЛГАНД” гэсэн уриатайгаар энэхүү үйлчилгээг хэрэгжүүлнэ. Энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд иргэд ачаа тээшээ өөрт ойр байрлах “Монгол шуудан” ХК-ий салбар болон авто буудлын ачаа илгээмжийн хэсэгт хүлээлгэн өгнө. Мөн 1800-1636 утсаар дуудлага өгч тээш хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөх боломжтой.

НӨАТ-ЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

Нягтлан бодох бүртгэлийг зөв хөтлөж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, татвараа хуулийн хугацаанд төлсөн амжилтаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хамт олон энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо.

Стандартын шаардлага хангасан итгэмжлэгдсэн лабораторитой боллоо

Автотээврийн үндэсний төвийн Хэмжил зүйн лаборатори нь автотээврийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээнд ашиглагдаж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжинд шалгалт тохируулга хийж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулж, автотээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг хүчин зүйлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх болно.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.