БУРГАСТАЙ БООМТООР ТӨМРИЙН ХҮДЭР ЭКСПОРТОЛНО
Улсын Онцгой комиссоос гаргасан төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэрийн дагуу "Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах" тухай Засгийн газрын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Бургастай-Лаоемяо боомтыг нээлээ. Боомт нээсэнтэй холбогдон БНХАУ-ын ачаа тээврийн жолооч нарыг хилийн бүсэд тусгай хяналтын дор нэвтрүүлж, тээвэрлэлтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ГЕГ-ын дарга Б.Асралт нарт тус тус даалгалаа.
ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН БАЙДРАГИЙН ГҮҮР-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020.04.11, 12-ны амралтын өдрүүдэд Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын ажил нь шүүхийн маргаанаас үүдэн сүүлийн 5 жил зогсонги байдалтай байсан бөгөөд Б.Энх-Амгалан сайд өнгөрсөн 2019 онд энэхүү асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлыг нь эхлүүлж чадсанаар өнөөдөр бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөх боломж бүрдсэн юм.
ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 16.2-т Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн тунхагласан байдаг бол үндсэн хуулийн энэхүү заалтыг хангах үйл ажиллагааны нэг нь тохирлын үнэлгээний ажил үйлчилгээ юм.
Мэдээ
Дэлхийн олон оронд шинэ төрлийн коронавирус /COVID-19/ халдварт өвчин тархаж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш 2 сар гаруй хугацаанд Засгийн газар болон Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэн Монгол Улс иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД
Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахтай холбогдуулан бүх шатны боловсролын байгууллага, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг, мөн олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуустал сунгахаар шийдвэрлэсэн.