Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ НЭМЭЛТЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Нийслэл хотын орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 03-ны өдрөөс нээх Улсын онцгой комиссын шийдвэртэй холбоотойгоор Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалаллыг хэрхэн зохион байгуулах талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэнгээс тодрууллаа.

“ХАРИУЦЛАГАТАЙ АЖ АХУЙ НЭГЖ”, “НАЙДВАРТАЙ ЖОЛООЧ” НАРТ ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛАВ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Нэйшнл эженси” даатгалын байгууллагатай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд чиглэсэн, зорчигчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа билээ. Тус үйлдвэрийн газраас 2020 оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” болгон зарлаж, зорчигчдийн аюулгүй байдалд чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Иргэд, зорчигчдод аюулгүй тээврийн үйлчилгээ үзүүлж, автотээврийн салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандартыг чанд мөрдөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж буй зорчигч тээврийн үйлчилгээ явуулж буй “Булган тээх”, Атибус, Аяны зам-Алтай зэрэг компаниуд “Хариуцлагатай аж ахуй нэгж”-ээр шалгарч өнөөдөр өргөмжлөлөө гардан авлаа.

ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД "ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ" ГАРДУУЛЛАА

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Автотээврийн салбарт чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэгэн илрэл нь автотээврийн салбарт ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох үйл ажиллагааг олон улсын стандартын шаардлагыг хангаж итгэмжлэгдсэн хараат бус хөндлөнгий байгууллага болох тус үндэсний төвийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төв олон улсын тохирлын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн гүйцэтгэж байна. Энэ хүрээнд тохирлын баталгаанд хамрагдахаар хүсэлт гаргасан зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “ББ од”, “Өгөөмөр хүлэг хоршоо” зэрэг аж ахуй нэгжүүдэд тус төвөөс үнэлгээ хийж, өнөөдөр “Тохирлын гэрчилгээ”-гээ гардан авлаа.

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Автотээврийн үндэсний төв 2020 оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” болгон зарлаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

АВТОТЭЭВРИЙН ЗАЛУУС КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь шинэ төрлийн коронавирусийн эсрэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар олон арга хэмжээ авч, онцгой комисс байгуулан ажиллаж байгаа билээ. Тэгвэл Автотээврийн үндэсний төвийн дэргэдэх Автотээврийн залуучуудын холбооноос тус вирусаас урьдчилан сэргийлүүлэх зорилгоор иргэдэд амны хаалт тараалаа.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.