АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайдын “Улсын үзлэг зохион байгуулах төв комиссийн бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай” захирамжаар Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг энэ оны 4-р улиралд багтаан улсын хэмжээнд салбар тус бүр зохион байгуулж байна.
ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД!!! ТӨВ АЙМГИЙН ЛҮН БОЛОН ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙНЦАГААН ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Дээрх чиглэлүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд замын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учир “Авто зам, замын байгууламжийг түр хаах тухай” тушаалын хэрэгжих хугацааг сунгаж магадгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн амь, нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүйн тулд дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.
“НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН ТЭМЦЭЭН”-Д АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 50 жилийн ойн нэрэмжит “Нийслэлийн нийтийн тээврийн салбарын аварга шалгаруулах спортын тэмцээн”-д Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын баг тамирчид багийн дүнгээр VI байр эзэллээ. Тус тэмцээнд нийт 17 байгууллагын баг тамирчид 7 төрөлт тэмцээнд 14 хоногийн турш хүч тамираа сорьсон бөгөөд Автотээврийн үндэсний төвийн эрэгтэй баг тамирчид сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээнд 2-р байр, эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөг, дартсийн тэмцээнд 3-р байруудыг тус тус эзэлсэн амжилттай оролцлоо.
АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Автотээврийн салбарт чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэгэн илрэл нь автотээврийн салбарт ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох үйл ажиллагааг олон улсын стандартын шаардлагыг хангаж итгэмжлэгдсэн хараат бус хөндлөнгий байгууллага болох тус үндэсний төвийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төв олон улсын тохирлын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн гүйцэтгэж байна. Энэ хүрээнд тохирлын баталгаанд хамрагдахаар хүсэлт гаргасан автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа “Авто-Ойл”, “Моннис моторс” ХХК-ын үйл ажиллагаанд тус төвөөс үнэлгээ хийж өнөөдөр “Тохирлын гэрчилгээ” олголоо.
ЯАГААД МЭРГЭШСЭН ЖОЛООЧ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч гэдэг нь автотээврийн хэрэгслийг жолоодож ажил гүйцэтгэж өөрт ашиг, орлого олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдсан мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг хэлнэ. Автотээврийн тухай хуулинд тээвэрлэлтийн ажил үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг. Автотээврийн тухай хуулийн