Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

УЛС, ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРТ АЧАА ТЭЭШНИЙ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн салбарын зорилтыг “Эрэлтэд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй ухаалаг тээврийн систем нэвтрүүлнэ” гэж тодорхойлсон байдаг. Энэхүү зорилтын хүрээнд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төв, Лавай автобуудалд илгээмжийн ачааны хэсэг байгуулан зорчигчийн тээш хадгалах үйлчилгээг нэвтрүүлээд байна. Дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан бүртгэлжүүлж, бүртгэлийн програмыг ашиглан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах ажлыг зохион байгуулж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Зам, тээврийн салбарын үйл ажиллагааг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 24-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний үеэр АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-аас дараах үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэх бөгөөд шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн зохион байгуулах тул иргэд, үйлчлүүлэгчид та бүхнийг урьж байна.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛЖ БАЙНА

Зам, тээврийн салбарын 2019-2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хүрээнд Автотээврийн үндэсний төвөөс “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хэсэг байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 15 багц ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.ЗТХЯ-ны дэд сайдын “Төлөвлөгөөт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын Удирдамжийн дагуу Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулсан Улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийт 61 аж ахуйн нэгж байгууллагаас 60 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж байна.

АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны ажлын төлөвлөгөөнд Автотээврийн салбарт шинээр боловсруулах 3, шинэчлэн засварлах 1 стандарт тусгагдсаны дагуу авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон холбогдох газрууд доорх стандартуудын төсөлд саналаа ирүүлнэ үү.

С.БАТБОЛД: МОНГОЛ ТЭЭВЭРЧИД 15 УЛСАД ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжөөд 94 жилийг үджээ. Манай улсын хөгжлийн давуу талын үзүүлэлтэд “Орос, Хятад гэсэн томоохон зах зээлд ойр, ашигт малтмалын нөөц ихтэй” гэсэн бол сул талын үзүүлэлтэд “дэд бүтэц сул хөгжсөн, тивийн болон бус нутгийн олон улсын гол зам, харилцаанаас алслагдсан, далайд шууд гарах гарцгүй” гэж тодорхойлсон байдаг. Харин дээрх давуу талуудаа ашиглан, сул талуудаа хэрхэн нөхөж, автотээврийн салбарт ямар бодлого баримталж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.