ТӨВ АЙМАГТ ШИНЭ АВТОБУУДАЛ АШИГЛАЛТАД ОРЛОО
Төвийн бүсийн тулгуур төвд автотээврийн шинэ бүтээн байгуулалт “Төв авто буудал” сүндэрлэж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Энхболд, Төв аймгийн удирдлагууд, ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төвийн удирдлагуудаас гадна иргэд, тээвэрчид оролцлоо.
АЖ АХУЙ НЭГЖҮҮД ЧИНГЭЛЭГЭЭР ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу нүүрс тээвэрлэлтийг Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, энэ цэгээс Гашуунсухайт-Ганц мод боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж ирсэн. Тавантолгой уурхайгаас задгай тэвшин дээр ачсан нүүрсийг Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 килограмм нүүрс хорогддог. Чингэлэг тээврийг эхлүүлснээр нурмаг ачааг аль нэг цэгт буулгахгүйгээр чингэлэгтэй нь өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж эцсийн хэрэглэгч хүргэх боломж бүрдэнэ.
Б.МӨНХЖАРГАЛ: AUTOBOX.MN САЙТААС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙНХЭЭ АШИГЛАЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ
Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.
ШИЛДЭГ ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭГЧ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА
Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 13 дахь жилдээ зохион байгуулж буй "ICT EXPO" үзэсгэлэнд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ “ШИЛДЭГ ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭГЧ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа.
“ГУРВАН ШАТНЫ ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРМЫГ МӨРДӨНӨ
Автотээврийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлага солилцох арга хэмжээг байгууллагын захиргаа, санхүү, хүний нөөцийн удирдах ажилтан, үйлдвэрлэл, салбар нэгжийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, үйлдвэрчний эвлэлийн холбоо, хороодын дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр “СУРГАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” хэлбэрээр зохион байгуулж байна.