ЗАВХАНД ЗОРЧИГЧДЫН АЯ ТУХЫГ ХАНГАСАН АВТОТЭЭВРИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
Энэхүү төв нь жилд дунджаар 35.4 мянган зорчигчид үйлчлэх автовокзал, 9.7 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг хийх боломжтой аж. Авто буудал, оношилгооны төвийн барилгын ажлыг “Хөх хайрхан трейд” компани гүйцэтгэж Автотээврийн Үндэсний төвийн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулжээ. Тус барилга нь 337.3м2 талбайтай, гадна талбай 1000 м2, гадна зам талбайн тохижилт, гадна гэрэлтүүлэг, авто зогсоол, ногоон байгууламж, гадна хашаа, автобусны зогсоолын саравч зэрэг иж бүрэн тохижуулжээ.
ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮД ЧУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залууст танилцуулах, дижитал шилжилтийн эрин үетэй хөл нийлүүлэн алхах боломж бололцоог эрэлхийлсэн залуусын бүтээлч санаа санаачилгыг сонсох зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг зохион байгууллаа. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар оролцов.
“ДУРААРАА БИШ, ДҮРМЭЭРЭЭ” АЯНД НЭГДЛЭЭ
-Он гарсаар зүүн болон урд чиглэлд 1 сая орчим иргэд зорчжээ- Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтэс, Баянзүрх зорчигч тээврийн төв хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга бат хариуцлагыг дээшлүүлэх, зөв хандлага соёлыг төлөвшүүлэх зорилгын хүрээнд “Дураараа биш дүрмээрээ” аянд нэгдлээ.
АШИГЛАЛТААС ХАСАГДСАН АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ОЛОН УЛСЫН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Монгол Улсад ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, үйл ажиллагаа явуулах, эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, (UNIDO), БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллага, Солонгос улсын хөрөнгө оруулалттай "Монгол авто ресаикл парк" ХХК зэрэг төрийн болон олон улсын байгууллагуудын хамтарсан форум Пума империал зочид буудлын "ИМПЕРИАЛ ХОЛЛ" танхимд зохион байгуулагдаж байна.
ГАШУУНСУХАЙТ БООМТООР БНХАУ РУУ ЗОРЧИХ ШИНЭ ЧИГЛЭЛ НЭЭГДЛЭЭ
Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо